3D график програмчлал сурахад хэрэг болох зүйлс

Танд дараах зүйлс хэрэг болно. Үүнд :

  • Ямар нэг график карттай компютер
  • Google Chrome
  • JavaScript хэл болон HTML жаахан CSS
  • Арван жилийн болон их сургуулийн 1-р курсын хүрээний математик
  • http://jsfiddle.net аккоунт

http://get.webgl.org/ энэ хаягаар таны вэб хөтөч WebGL дэмжиж байгаа эсэхийг шалгаарай хэрвээ дэмжиж байвал цаашаагаа явахад болно.

Вэб хөтөчийн хувьд Chrome байвал ер нь их зүгээр учир нь chrome-ийн цаана V8 хэмээх JavaScript виртуал машин ажиллаж байгаа. Их хурдтай гэсэн үг. Гэхдээ Firefox байсан ч болно л доо таны л мэдэх хэрэг хамгийн гол WebGL ажиллаж байх нь чухал

JavaScript хэлний хувьд хэрэв энэ хэлийг мэдэхгүй гэж санаа зовж байвал айх хэрэггүй http://www.codecademy.com/learn энэ хаягаас орж сурж аваарай.

WebGL гэж юу вэ? Энэ бол OpenGL-ийн нэг хувилбар бөгөөд вэб хөтөч дээр ажилладаг байхаар Kronos group-ээс гаргасан API юм. Энэ group-ээс гаргасан spec ийн дагуу вэб хөтөч хийдэг компаниуд OpenGL дэмжилтээ хийж өгнө гэсэн үг.

WebGL сурснаар ямар ашигтай вэ? WebGL нь OpenGL-ээс ялгарах ялгааны хувьд тун бага, OpenGL ES 2.0 хувилбар дээр суурилагдсан байдаг тул та Java ч юм уу Objective-C хэл сураад л мэдлэгээ ашиглаж 3D мобайл програм бичих боломжтой болно гэсэн үг. WebGL нь ямар ч плагин нэмж суулгах шаардлагагүй байдаг тул хүн бүрийн компютер дээр ажиллана. WebGL нь shader програм ажиллуулдаг тул GPU програмчлал сурахад дөхөм болно гэх мэт.

Код бичихийн тухайд гэвэл танд ердөө л browser хэрэг болно ямар ч нэмэлт файл үүсгэх тал дээр санаа зовох шаардлагагүй. Харин http://jsfiddle.net хаяг дээр өөр өөрсдийн гэсэн aккоунт үүсгэж аваарай бас бус зүйлс нэмж өөрөө туршиж үзэж болно шүү. Үүн дээр JavaScript код бичиж туршиж үр дүнгээ харах бололцоотой байдаг.

 

Нэмэлт уншлага болон давтлага

  • http://en.wikipedia.org/wiki/WebGL
  • http://www.codecademy.com/learn
Сурталчилгаан дээр дapж биднийг дэмжээрэй. ↓ ↓ ↓

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.inFo .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Ангилал 3D график програмчлал (6 дахь хичээл 7 хичээлээс)