Зөөврийн компьютерийн эрчим хүчний хэрэглээг багасгах 10 арга

Зөөврийн компьютер хэрэглэгчдийн байнга зовоодог асуудал бол цэнэг хадгалалт зайлшгүй мөн.  Тиймч учраас зөөврийн компьютерийн эрчим хүчний хэрэглээг хэрхэн уртасгаж болох талаар 10 арга бэлтгэлээ.

Хэрэг болно гэдэгт найдаж байна.

1. Defragment хийх

http://lh4.ggpht.com/_tlMSwC67VZc/TGuHyTRrQ-I/AAAAAAAAANA/JlqmN6ilPWQ/s400/Disk_Defragment_ScreenShot1.jpg

Хатуу дискээ байнга Defragment хийж байх нь эрчим хүчний зарцуулалтыг хэмнэх нэг чухал арга юм. У чир батерей нилээд иддэг төхөөрөмжүүдийн тоонд хатуу писк ордог.  Диск хэдий чинээ бага ажиллана төдий чинээ батерей бага иднэ. Диск унших толгой тасарсан өгөгдлийг хайх гэж дискийг удаан хугацаагаар ашиглах бага тэр хэмжээгээр батерей их иднэ. Тиймээс defragment хийж тасарсан өгөгдлүүдийг нийлүүлснээр батерей зарцуулалтыг багасгана. defragment хийхэд цэнэг их шаарддаг учраас тогонд залгасан үедээ хийж байгаарай.

[stextbox id=”alert”]

Хэрхэн defragment хийх вэ?

Start –> All programs –> Accessories –> System Tools –> Desk defragmenter

Гэсэн дарааллаар орж хийнэ. Хийхдээ defragment хийх хатуу дискээ сонгоод Defragment дарна.

[/stextbox]

2. Нэмэлт төхөөрөмжүүдийг унтраах

Зөөврийн компьютерийн батерейгээр цэнэг авч ажиллах USB төхөөрөмжүүдийг унтраах хэрэгтэй. Мэдээж хэрэглээгүй үедээ. Үүнд эдгээр төхөөрөмжүүд орно. Mouse, Keyboard, Webcam, Wi Fi, Bluetooth зэрэг орно.

3. Brightness-г бууруулах

Windows Vista , Se7en -тай бүх компьютер болон ихэнх зөөврийн компьютерууд гэрэлтүүлэлтээ бууруулах боломжтой байдаг. Зарим нь бүр процессор түүний хөргүүрийн бүтээмжийг өөрчлөх ч боломжтой байдаг. Гэрэлтүүлэлтээ бууруулах нь батерейг хэмнэх болно.

4. RAM нэмэх

http://lh4.ggpht.com/_tlMSwC67VZc/TGucWzApKhI/AAAAAAAAANU/NBH5CEhGo-Q/4gb-2x2gb-ocz-ddr2-675-laptop-memory.jpg

Санах ойн хэмжээг өсгөх нь бүтээмжийг өсгөөд зогсохгүй батерейг хэмнэхэд чухал нөлөөлнө.  Учир нь үйлдлийн систем санах ойгоос давсан том хэмжээний програмийг ачаалах үед хатуу диск дээр нөөцөлсөн виртуал санах ойг ашиглаж эхлэх ба тэр хэмжээгээр дээр өгүүлсэнчлэн хатуу диск нь батерейн цэнэгийг идэж эхэлдэг.

5. CD / DVD -г аль болох бага ашиглах.

CD / DVD уншигч нь хатуу дискнээс хамаагүй илүү цахилгаан зарцуулдаг. Мөн компьютер асах бүрт ачааллаж байдаг. Тиймээс байнга ашигладаг CD / DVD гээ хатуу диск дээрээ хадгалан ашиглах нь зүйтэй.

6.Хэт халахаас болгоомжлох

http://lh5.ggpht.com/_tlMSwC67VZc/TGufsQGQYVI/AAAAAAAAANc/cFQ109j03pY/notebook-egg.jpg

Таны notebook халалт ихтэй ажиллах тусам энергийн алдагдал их байна. Тиймээс зөөврийн компьютераа шууд нарны тусгалгүй газар, тэгш гадаргуу, дээр байрлуулж ажиллуулахын зэрэгцээ процессорын хөргөх системийн нүх сүвийг элдвийн зүйлээр хааж бөглөхөөс болгоомжлох хэрэгтэй. Мөн туслах сэнстэй суурь эсвэл хөргүүрийг хэрэглэж болно.

7.  Хэрэглээ

http://www.pclaunches.com/entry_images/1208/08/logitech_lapdesk1-thumb-450x300.jpg

Тоглоом тоглох, видео үзэх зэрэг нь цахилгаан ихээр зарцуулдаг. тогонд залгаагүй үедээ аль болох хөнгөн програмуудыг ажиллуулж байх хэрэгтэй. Компьютерийн  дууг өндөрсгөхийн оронд чихэвч зүүх, Windows media center -н оронд Windows media player classic  зэрэг авсаархан програмуудыг ашиглах нь эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээнд багасгадаг.

8. Батерейгаа арчлах

Notebook computer болон батерей хоёрын цэнэг дамжуулах металл контактыг цэвэрлэгээний спирт шингээсэн даавуугаар байнга цэвэрлэж байх. Ингэснээр цэнэг алдагдалгүй үр дүнтэй дамжуулагдах болно. Цэнэглэгдсэн батерейг удаан хугацаагаар ашиглахгүй орхихоос зайлсхийх хэрэгтэй.

9. Давхар ажиллаж байгаа програмуудыг хаах

Windows sidebar , Windows media player , гэх мэт програмууд Update зэргүүд нь процессорыг ачаалж байдаг. Тийм учраас онц шаардлагагүй ямарч програмыг хааж байх хэрэгтэй.

10. Эрчим хүч зарцуулалтын Функц (Power options)

Windows 7 болон зарим үйлдлийн системүүд Power options буюу эрчим хүчний зарцуулалтын хэмжээг зааж өгдөг функцтэй байдаг.

Power options руугаа орж тохиргоо хийх боломжтой.

Сурталчилгаан дээр дapж биднийг дэмжээрэй. ↓ ↓ ↓


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

Нэг сэтгэгдэлтэй

  1. зочин says:

    heregtei medeeleluud bna mash ih bayarlala

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.inFo .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Ангилал Computer, How to (76 дахь хичээл 79 хичээлээс)