iDevice-д Installous-с суулгасан apps-уудаа яаж PC дээрээ хадгалан авах вэ?

Үүнийг ер нь мэдэж авсанаар юунд хэрэгтэй гэж зарим хүмүүс гайхаж байгаа байх.Доорхи тохиолдлууд байнга тохиолдохгүй ч хэзээ нэг өдөр хэрэг болох тул мэдэж авахад илүүдэхгүй гэж бодож байна.

Тохиолдол 1

  •  iDevice-г нь Jailbreak хийгээд Installous-аас 30 apps суулгачихсан байлаа гэж бодьё.Нилээн хугацаа өнгөрөөд шинэ iOS руу Update хийгээд дахин шинээр Jailbreak хийгээд эхнээс нь дахин 30 apps-уудаа нэг нэгээр татна гэдэг багагүй хугацаа орно.Мөн Wifi олдохгүй бол бүүр ч төвөгтэй.Энэ тохиолдолд PC дээрээ Update & Restore хийхээсээ өмнө нөөцлөөд авчихсан байсан бол дараа нь эргүүлээд суулгахад илүү цаг хэмнэнэ.

Тохиолдол 2

  • iDevice-aa өөрийнхөө байнга байдаг газар биш огт өөр газар баахан Installous суулгасан гэж бодьё.Өөрийнхөө ком дээр Installous-с татсан apps-уудаа суулгах шаардлага гарна.Installous > Home > settings > iTunes Sync гэсэн тохиргоо байдаг үүнийг нээж идэвхижүүлсэнээр iTunes-д Installous-с татаж авсан apps-д iTunes-д суух болно.Зарим тохиолдолд Sync хийж болохгүй тохиолдол гарлаа гэхэд  iDevice-аасаа apps-удаа гарган авч PC дээрээ суулгах шаардлага гарна.
  • Jailbreak хийгдсэн iDevice руугаа нэвтрэн орохын тулд iFunbox , iPhoneExplorer гэх мэт програмууд хэрэг болно.Эхлээд iFunbox-г ашиглаж үзье.Энэ тохиолдолд огт Installous ашиглан App суулгаагүй бөгөөд зөвхөн Apptrack-аас татсан Apps-ууд байгаа болно.

Алхам 1
iFunbox-оо ажиллуулаад JB хийгдсэн iDevice-аа холбоно.Тэгээд баруун хэсэгт байрлах User Application руу орно.

 
Алхам 2
Ком дээрээ хадгалахыг хүссэн аpp дээрээ mouse2-оо дараад “backup to ipa package” гэдгийг сонгоод хадгалахыг хүссэн газраа сонгоод Save дарна.Нэг нэгээр нь хийвэл илүү хурдан байдаг тул 1 1-р нь хадгалахыг зөвлөе
 
Алхам 3
Ингээд ком дээрээ хуулсаны дараа тухайн хадгалагдсан хавтас руугаа ороод Apps-уудаа эргүүлээд iTunes руугаа чирч оруулсаны дараагаар iDevice-aa Restore&Update хийсэн ч буцаагаад хурдан шуурхай Sync хийх боломжтой боллоо.

iPhoneExplorer
Aлхам 1
iPhoneExplorer-оо ажиллуулаад iDevice-аа холбоно.
Алхам 2
Ингээд /private/var/mobile/Documents/Installous/Downloads/ гэсэн замруу очиход Installous-аас суулгасан бүх apps-ууд байрлах болно.Хадгалахыг хүссэн app дээрээ mouse2-оо дараад Save дээр дараад хадгалах газраа сонгоно.

Эх сурвалж:  http://ipwn3r.blogspot.com
Сурталчилгаан дээр дapж биднийг дэмжээрэй. ↓ ↓ ↓


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.inFo .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Ангилал How to, iPhone (21 дахь хичээл 68 хичээлээс)