Blogger: Блогынхоо нийтлэлүүд, сэтгэгдлүүдийг хадгалж авах болон өөр блог руу зөөх import& export

Энэ удаад хэрхэн блог нүүлгэхэд бэлдэн нийтлэлүүд болон сэтгэгдлүүдийг татаж авах талаар хүргэж байна. заавал нүүлгэх биш та өөрийн блогоо хадгалах буюу back up үүсгэж болох юм. энийг export гэдэг. Export файл нь XML форматтай байдаг бөгөөд уг файл дотор бүх нийтлэл сэтгэгдлүүдийн хамт байдаг. Тухайн файлын нэр нь тухайн татаж авж байгаа өдрийн он сартай байдаг. Жишээ нь blog-сар-өдөр-он.xml. Харин import нь таны блогд өөр блогоос нийтлэл сэтгэгдлүүдийг оруулж ирэх зөөх үйл ажиллагаа юм. Жишээ нь та blogger.com дээр блогтой байлаа гэхэд wordpress.com дээр блогтой болоод хуучин нийтлэл сэтгэгдлүүдийг зөөн оруулахад import гэснийг сонгож файл сонгох хэсэгт нөгөө татаж авсан export файлаа зааж өгнө. Тэгснээр таны blogger дахь блогын нийтлэл сэтгэгдлүүд таны wordpress дахь блогт шилжих юм.

За энэ бичлэгт эхлээд export файлаа аваад тэгээд өөр blogger дахь блогруу зөөж байгаа. /монгол тайлбартай/


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

5 сэтгэгдэлтэй

  1. Saaral says:

    Блогоо нэг удаа нүүлгээд дараа нь буцааж хуучин нэрээ сэргээж автал сэтгэгдлүүд харагдахгүй болчихлоо, янзлах арга байдаг уу? Даашборд руу орохоор комэнтс дотор бүх сэтгэгдлүүд байгаад байдаг, гэтэл блогийн постууд дээр гарч ирдэггүй. Сайн анзаарвал сэтгэгдэл доторхи постийн юрл жинхэнэ постийнхоос өөр болчихсон байх юм. Бодвол үүнийг адилхан болгох ёстой байх, харин хэрхэн яаж?

    • saku says:

      Хмм минийх дээр зүгээр л байсандаа харин зөөж оруулж ирсэн нийтлэлүүд шууд нийтлэгдэхгүйгээр imported гэцэн байсан. Нийтлэлүүдээ сонгож чагтлаал publish selected хийхээр сэтгэгдэлтэйгээ л гараад байсандаа

  2. help me says:

    miniih.com iin blogoos gogoblog ruu herhen nuulgeh ve? er ni nuulgej boloh bolvuu?

  3. Tulgaa says:

    yaj index.xml hadgalah we hurdan hariu ogooch miniih.com deer
    shv

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.inFo .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Blogspot.com (BLOGGER)-н блогт өөрийн домэйн нэрээ холбох

Эхлээд blogspot.com сайт руугаа орж блогийн удирдлагын хэсэгт тохиргоо хийнэ. 1. Settings -> Publishing цэс рүү орно. 2. Custom domain...

Close