Dropbox:Файлаа интэрнетэд найдвартай хадгалцгаая.

Бид өөрийн файлыг найзуудтайгаа эсвэл хэн нэгэтэй хуваалцахыг хүсдэг. Вирус эсвэл техникийн гэмтлээс болж чухал файлуудаа алдахгүй байхыг хүсдэг. Ажлын, гэрийн болон зөөврийн компьютер, бас ухаалаг утас зэрэг бусад төхөөрөмжүүдийн хооронд файлыг хялбар зөөхийг хүсдэг. Эдгээрт хариулт өгөх Dropbox үйлчилгээг Үбүнтү дээр хэрхэн суулгаж ашиглах зааврыг танд хүргэж байна. (Удахгүй windows дээр хэрхэн суулгаж хэрэглэх талаар оруулах болно.) Хамгийн энгийнээр Dropbox бол 2Г хэмжээтэй интернэт диск юм, гэхдээ үнэгүй. Та Dropbox бүртгүүлж, програмыг суулгаснаар энэхүү дискийг ашиглах боломжтой бөгөөд таны файлыг танаас өөр хэн ч дураараа авч чадахгүй. Dropbox програмыг Windows, Mac болон Linux зэрэг үйлдлийн систем дээр ашиглаж болохоос гадна iPhone, iPad, Android, BlackBerry зэрэг жижиг төхөөрөмжүүд дээр суулгах боломжтой тул хаанаас ч өөрийн файлд хандах боломжтой гэсэн үг.  Эсвэл зүгээр http://www.dropbox.com дээр вэбээр ашигласан ч болно. Өөрөөр хэлбэл таны интернэтэд хадгалсан файл тань таны бүх л төхөөрөмжүүдэд ижилхэн ашиглагдах боломжтой болж байгаа хэрэг.

Бүртгүүлэх линк: http://db.tt/htgH4Up

Dropbox usage

Ингээд Үбүнтү дээр хэрхэн суулгаж ашиглах зааврыг хүргэж байна.

Юуны өмнө https://www.dropbox.com/downloading?os=lnx хаягаар орж Ubuntu (x86 .deb) гэсэн холбоос дээр дарж nautilus-dropbox_0.6.4_i386.deb (хувилбараас хамаарч өөрч байж болно) файлыг татаж авна уу.

Dropbox download

Ингээд татаж авсан файл дээрээ хулганыхаа баруун товчоор товшиход гарч ирэх цэснээс хамгийн дээд талын буюу Open With Ubuntu Software Center (дэлгэрэнгүй заавар) гэсэн сонголтыг сонгоно. Гарч ирэх цонхноос Install товчийг дарснаар суулгаж эхлэх болно.

Dropbox in Ubuntu Software Center

Dropbox-ын эхний хэсгийн та амжилттай суулгаж дуусч байгаа бөгөөд гарч ирэх цонхноос Start Dropbox товчийг дарна уу. Мөн шинээр нээгдэх цонхны OK товчийг дарж сүүлийн хэсгийг суулгах ажил эхэлнэ.

Dropbox installation

Суулгах явцад танаас Dropbox бүртгэлтэй эсэхийг асууна. Хэрэв бүртгэлгүй бол I don’t have Dropbox account гэснийг сонгож Forward товчийг дарнаар бүртгүүлэх хуудас гарч ирнэ. Бүртгэлтэй бол I already have Dropbox account гэснийг сонгож Forward дарна. Энэ заавар нь таныг бүртэлтэй гэж үзэж байна.

Dropbox account

Дараа нь таны ямар хэмжээтэй диск хүсч буйг асууна. 2Г хэмжээтэй нь үнэгүй боловч түүнээс дээш хэмжээтэй нь сар бүр төлбөр төлөх хэрэгтэй. Өөрийн хүссэн хэмжээг сонгоод Forward товч дарна.

Dropbox disk size

Ингээд Dropbox маань ашиглахад бэлэн боллоо. Хэрэв та Dropbox-ын танилцуулгыг үзэхийг хүсвэл Forward товч, харин зүгээр л хэрэглэхийг хүсвэл Skip tour and finish товчийг дарна уу.

Welcome to Dropbox

Одоо таны “гэр” хавтсанд Dropbox гэсэн хавтас үүссэн байгаа ба энэ хавтас руу хуулсан файлууд автоматаар интернэтэд хадгалагдах болно. Ийнхүү интернэтэд хадгалах хугацаа таны ашиглаж буй интернэтийн хурдаас шалтгаалах бөгөөд хэрэв интернэт рүү амжилттай хадгалсан бол дээрх зураг дээрх шиг “ногоон тэмдэг” гарах болно.

Эх сурвалж: http://www.ubuntu.mn/?p=397


My twitter @itsaku Facebook: fb.com/itsaku Yahoo IM : saku_tip

3 сэтгэгдэлтэй

  1. boroldoiguai says:

    zugeer l hoyor tovshchihgui zaaval baruun tovch darj ireed l songodog ni yamar uchir bainaa?

  2. elbegner says:

    баярлалаа. Windows дээр хэрхэн үүсгэх талаар хэлж өгөөч. би ашигламаар байна надад их таалагдаж байна

    удахгүй оруулна гэсэн байна хэзээ оруулах вэ

    • saku says:

      dropbox програмыг татаж аваад суулгана, WIndows дээрх хувилбар байгаа

Сэтгэгдэл бичих

*

Таныг илтгэгч аватар зураг GrAvatar.com (Хэрхэн ашиглах вэ?)

© 2010-2012 Hicheel.inFo .
Wordpress дээр суурьлаж Theme Junkie ашиглан SaKu бүтээв. HOSTED BY DUSAL HOSTING
Read previous post:
Хэрхэн Windows 7 дээр Монгол бичгээр бичих вэ?

Ямарч нэмэлт програм ашиглалгүйгээр Windows 7 дээр монгол бичгээр бичих хичээлийг хүргэж байна. Доорх видео хичээлийг дагаад хийвэл та монгол...

Close